Прокурорууд тамхинаас татгалзаж байна

img

Ерөнхий прокурор Д.Дорлигжав “Тамхины хяналтын тухай “ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан уг хуулийг хэрэгжүүлэх зорилгоор албан байгууллага, хуулиар хориглосон газруудад тамхи  татах асуудлыг таслан зогсоож, тамхигүй орчинг бий болгох,  хориглосон газарт тамхи татсан тохиолдолд өөрийн байгууллагын ажилтнуудад хариуцлага тооцож ажиллах тушаал гаргасан байна.

 Эл тушаалын дагуу прокурорууд тамхинаас татгалзаж байгаа аж.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ