
Өмнөд Солонгос болон АНУ-уудын 2008 оноос эхлэн хамтран хийж эхэлсэн цэргийн хээрийн сургуулилт "Key Resolve" өнөөдрөөс эхэллээ. Солонгосын 11 мянга, АНУ-ын мянга 300 цэрэг оролцож бул энэхүү хээрийн сургуулилттай холбогдуулан Хойд Солонгосын талаас олон удаагийн зэвсэг хэрэглэх мэдэгдэл гаргаж байгаа тул маш өндөр сонор сэрэмжийн доор уг хээрийн сургуулилт хийгдэж ирэх 21-ний өдөр дуусах болж байна.
Одоогоор 2 Солонгосын худалдааны Чөлөөт бүс Кесонгкунгданий үйл ажиллагаа хэвийн явагдаж , хил нэвтрэн орох Өмнөд Солонгосын талын компаниудын автомашинууд болон ажилчид хил давсаар байна. Харин Пажу , Удүсан уулан дээр байрлуулсан өндөр цамхаг дээрээс Хойд Солонгосын хилийн цэргүүд хилийн бүсээ шалган үзэж байгаа байдал ихээхэн ажиглагдаж байгаа ажээ.
Энэ удаагийн хээрийн сургуулилтанд тус улсад байгаа хамгийн хүчтэй гэгдэх байлдааны онгоцнууд, цэргийн техник хэрэгслүүд ашиглагдах бол АНУ-аас хамгийн том усанд шумбагч байлдааны онгоц
"Aegis" хүрэлцэн ирээд байгаа юм байна.
Б.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ