“Ардын элч” явуулын номын сантай хамтран ажиллаж байна

img

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, шийдвэр гүйцэтгэх албанд ял эдэлж буй хоригдогч нарыг нийгэмшүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв, үр дүнтэй өнгөрүүлэх, бие даан сурч боловсрох орчин нөхцлийг бүрдүүлэх ажлын хүрээнд 31 хорих анги, алба сургалтын танхимд болон хоригдогсдын амьдралын бүсэд номын санг байгуулж ажиллаж байна.

Тус ажлыг эрчимжүүлэх, үйл ажиллагааг тогтмолжуулах зорилгоор номын баяжилтыг ангийн алба хаагч, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж одоогийн байдлаар нэг номын сан дунджаар 800-2500 ширхэг монгол ёс заншил, ардын аман зохиол, шүлэг, яруу найраг, гадаадын болон монголын зохиолчдын уран зохиолын ном, сурах бичиг, хоригдогсдын сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлэхүйц номын баяжилттайгаар ажиллаж байна. Мөн хорих 409, 415, 427, 433 дугаар ангиуд Үндэсний номын сангийн “Ардын элч” явуулын номын сантай хамтран ажиллах гэрээг байгуулан нүүдлийн номын сан ажиллуулж байгаа нь хоригдогсдын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, тэдний мэдлэгийг дээшлүүлэхэд чухал нөлөөтэй арга хэмжээ болж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ