
Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бүх нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна.
Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө, Халх голын сав газраар 6-11 хэм, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, голын сав газраар 3-8 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 1 градус дулаанаас 4 хэм хүйтэн байна. Улаанбаатарт хотод багавтар үүлтэй.
Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. 4-6 градус хэм хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ