
БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд Гадаад явдлын яамны сайд П.Гэндэн тэргүүтэй төлөөлөгчид 1934 оны 10-12 дугаар сард ЗХУ-д айлчлан, зөвлөлтийн удирдагч И.Сталин,В.Молотов нартай уулзаж, эдийн засаг, санхүү, батлан хамгаалах асуудлаар ярилцсан бөгөөд “ямар нэг гурав дахь этгээд ЗСБНХУ, БНМАУ-ын аль нэг рүү довтолбол бие биедээ тусламж, дэмжлэг үзүүлнэ” гэсэн агуулгатай аман хэлэлцээр байгуулсан байна. Японы арми Зүүн хойд Азийг эзлэн авч, Манжго хэмээх тоглоомын улс байгуулан, улмаар Монгол улсын зүүн хилээр цэрэг, дайны бэлтгэл хийж эхлээд байсан түгшүүртэй үед ЗХУ-тай байгуулсан энэхүү аман хэлэлцээр нь цаг үеэ олсон чухал шийдвэр байсан бөгөөд манай улсын хил хязгаарын бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хангахад найдвартай баталгаа болж өгсөн билээ.
Монгол, Зөвлөлтийн харилцан туслалцах протоколд БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд Гадаад явдлын яамны сайд А.Амар нар 1936 оны 3 дугаар сарын 12-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурснаар дээр дурьдсан аман хэлэлцээрийг албан ёсоор бататгаж, хоёр улсын аль альных нь нутаг дэвсгэрт гурав дахь этгээд довтолбол харилцан бие биедээ туслах, түүний дотор цэргийн тусламж үзүүлэх харилцан үүрэг авчээ.
Эх сурвалж: "Тв7 хоног" сэтгүүл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ