Өнөөдөр болох зарим хэвлэлийн хурал

img

Төрийн ордны Г танхимд 14.00 цагт Дунд хугацааны хөрөнгө оруулалтын хүрээнд хэрэгжиж буй ”СУМ” хөтөлбөрийн талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нар хэвлэлийн бага хурал хийнэ. "Монгол ньюс" мэдээллийн төв 11.00 цагт  Төрийн албан хаагчдын холбооноос төрийн албан хаагчдын эрх ашиг зөрчигдсөнтэй холбоотой асуудлаар ҮХЦ-ийн гишүүнээс ирүүлсэн тогтоолыг танилцуулна. 11.30 цагт Буриадын өв соёлыг хамгаалах сангаас Буриадын соёл, боловсролын асуудлаар мэдээлэл хийнэ. Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагт Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар МЗХ, тус холбооны ”Залуучуудын хууль, эрхзүйн хороо”-ноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ