Вашингтонд 12 хүнийг буудаж шархдуулжээ
Вашингтоны зүүн хойд хэсэгт нэг машинаас буудсаны дараа наад зах нь 13 хүн шархаджээ. Үл таних этгээд хөх өнгийн хуучин BMW машинаас орон сууцны байшингийн ойролцоо байсан хүмүүс рүү буудсан энэ хэрэг явдал гуравдугаар сарын 11-нд орон нутгийн цагаар шөнийн 2 цагт болсон байна.
“Вашингтон пост” сонинд бас бичсэнээр, хоёр машинаас бууджээ.
Гурван эмэгтэй, дөрвөн эрэгтэйг ойрхоны эмнэлэгүүдэд хүргэсэн байна. Бас таван хүн бэртсэн ч, тэд галт зэвсгийн шарх авсан эсэхийг цагдаагийн байгууллага одоогоор нотлохгүй байна. Тэд автобусны буудлын хагарсан шилэнд бэртсэн байж болохыг үгүйсгэхгүй байна.
Нуруунд нь сум туссан нэг эрэгтэй хамгийн хүнд шархаджээ. Гэсэн ч шархадсан бүх хүн амьд гарна гэж эмч нар мэдэгдэж байна.
Болсон явдлыг харсан хүмүүсийн хэлснээр, цагдаа нар сум туссан 30 гаруй газрыг зам болон байшингийн хананд тэмдэглэжээ.
Вашингтоны энэ дүүрэгт гэмт хэргийн шинжтэй хэрэг явдал нэлээд гардаг байна. Өнгөрсөн оны аравдугаар сард эндхийн оршин суугчдын хоёр бүлэглэлийн хооронд мөргөлдөөн болсноор долоон хүн шархдаж, түүний дотор14 настай жаал хүү хүндээр шархадсан юм.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ