Төмөр хүлгийн тоосонд дарагдахуй
Монгол түмний хийморь цогийг бадраасан баяр наадмын нэг бол яахын аргагүй хурдан морины уралдаан. Гэвч өвлийн саруудад хурдан морины унаач хүүхдүүд унаж бэртэх тохиолдол их гарч байна хэмээн Засгийн газраас өвлийн морин уралдааныг хориглосон билээ. Үнэхээр өвлийн хүйтэнд даарч, хацраа хөлдөөсөн хүүхдүүдийн өрөвдөж зөв шийдвэр гаргасан хэмээн ард түмэн дүгнээд байв. Харамсалтай нь Засгийн газар шийдвэр гаргаад морин уралдааныг зохион байгуулах эрх олгож болдог ажээ. Тодруулбал, саяхан зохиогдсон “Дүнжингарав 2013” хурдан морины уралдааныг Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан бөгөөд морины уралдааныг дагаж давхих эрх бүхий автомашинуудын дугааруудаас цухас дурдахад ийм. Уясан эзнийхээ магнайг тэнийлгэж, унасан хүүхдээ баярлуулдаг хурдан морины уралдаан ард түмнийх гэхэд хэцүүхэн болж, азын дугаартнуудын наадам болоод удлаа даа.








СЭТГЭГДЭЛ БИЧИХ