“ДДэш” ТВ ШӨХТГ-ын шаардлагыг хүлээн авчээ

img

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт  “ДДэш” ТВ нь сарын төлбөрөө төлөөгүй хэрэглэгчдийн эрхийг зөрчиж, сувгаа хаадаг хэмээн иргэдээс гомдол ирсний дагуу шалгалт хийсэн юм. Уг шалгалтаар тус компани нь Харилцаа холбооны зохицуулах хороотой хийсэн гэрээгээ зөрчсөн нь тогтоогдсон учир уг зөрчлийг богино хугацаанд арилгаж, гэрээ хийсэн иргэний төлбөр төлөгдөөгүй байсан ч Монголын өргөн нэвтрүүлгийн 10 сувгийг үнэ төлбөргүйгээр гаргах шаардлагыг ШӨХТГ-аас тавьсан билээ. Тус компанийн зүгээс уг шаардлагыг хүлээн авсанаа мэдэгдэж, өнгөрсөн ням гаригаас Монголын өргөн нэвтрүүлгийн 10 сувгийг гаргаж эхэлсэн гэнэ. 2008 оноос эхлэн сансрын хиймэл дагуулаар олон сувгийн телевизийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулж байгаа тус компани гаргасан зөрчлөө арилган, техникийн шинэчлэл хийсэн нь Олон улсын хэрэглэгчийн эрхийн өдрийг угтсан нэг том ажлын эхлэл боллоо хэмээн ШӨХТГ-аас үзэж байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ddish bol estoi hog. iim balai hujaagiin hogiig avchirch lai boloho bolioch esvel arai oligtoihoniig ni avchraahc de. tavgiig ni tohiruulna gdg bol hog. tanai ingenerudiin tohiruulj ogch bgagaas zahiin antenn zardag humuusiig avchirchynzluulsan ni hamaagu deer. tegej hog avchirahaa bolioch de.
2013-08-24
ooeo:
cain ajilj bna demjii
2013-03-12
ShUKhTGazar:
odoohon
2013-03-12
ss22:
gants ddish tv gees gadna univision ch gesen tulburiin hugatsaa heterheer mongol tv busad suvag gardaggui shdee.teriig ch bas garguulah heregtei shdee
2013-03-12
ShUKhTGazar:
odoohon