Хятадад инфляци тэнгэрт хадав

img

БНХАУ-д өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн тэр дундаа хүнсний барааны үнэ өсөж, үүнийгээ дагаан инфляци тэнгэрт хаджээ. Энэ үзүүлэлтийг хоёрдугаар сараар дундажлан гаргасан байна. Үүнээс харахад тус улсын инфляци сүүлийн арван сарын дунджаас давжээ. Харин үүнийг эдийн засагчид өнгөрсөн сард болсон уламжлалт цагаан сарын баяртай холбоотой хэмээн тайлбарлаж байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 3.2 хувиар өссөн бол, хүнсний бүтээгдэхүүний үнэ 6 хувиар нэмэгдсэн байна. Энэхүү инфляцийн өсөлт нь тус улсын улс төрийн түвшинд яригдах хэмжээнд хүртлээ газар авч байгаа ажээ. Хэрэв инфляци энэ эрчээрээ нэмэгдсээр байвал байдал нэлээд хүндрэх шатандаа ороход ойрхон байгаа гэж тус улсын туршлагатай эдийн засагчид хэлж байна. уламжлалт баярыг тэмдэглэх үед хятадуудын хэрэглээ энгийн үеэсээ хэд дахин нэмэгддэг. Үүнээс гадна баярын дараахь амралт урт хугацаатай байдгаас хүнсний бүтээгдэхүүний эрэлтийг  нэмэгдүүлдэг байна. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ