Монгол Даатгал ХХК Munich Re групптэй хамтран ажиллах боллоо
Монголын Үндэсний Даатгалын Ууган компани Монгол Даатгал компани нь даатгуулагч, харилцагчдынхаа хэрэгцээ шаардлага, сонирхолд бүрэн нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээл дээр байнга нэвтрүүлж байдаг билээ. Үүний нэг жишээ нь 2010 оноос эхлэн олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг нэвтрүүлж эхэлснээс хойш шат дараатайгаар шинэ шинэлэг үйлчилгээнүүдийг нэвтрүүлэн ажиллаж байна.
Олон улсын эрүүл мэндийн даатгал нь Дэлхий дахинд хэрэгждэгэээрээ онцлог бөгөөд харилцагч хэрэглэгчиддээ сонголтыг олгох үүднээс дэлхийд даатгалын үйлчилгээгээр тэргүүлэгч Munich RE групптэй тус бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхээр хамтран ажиллах эхлэл тавигджээ.
Munich Re групп нь Монгол Даатгал ХХК-тай олон жилийн хамтын ажиллагаатай дэлхийн тэргүүлэгч даатгалын групп бөгөөд тус бүтээгдэхүүн дээр дахин хамтран ажиллах болсон нь харилцагч хэрэглэгчдэд илүү сонголт боломжийг олгож үр өгөөжөө өгөх нь зайлшгүй юм. Группийн эрүүл мэндийн секторын захирал William Bossany болон эрүүл мэнд болон хөгжлийн салбар хариуцсан судлаач менежер Stanislav Medvedev нар хүрэлцэн ирж Монгол Даатгал ХХК-тай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Өдөр бүр даяаршигдаж буй энэ нийгэмд хувь хүн болоод байгууллага хамт олонд эрүүл мэнд гэдэг хамгийн чухал анхаарал тавих зүйлсийн нэг. Монгол Даатгал ХХК-ийн хувьд ч мөн харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагыг хамгийн өндөр түвшинд ханган ажиллах нь гол зорилт болохын хувьд тус бүтээгдэхүүнийг сайжруулах, илүү туршлагатай дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангахаар хичээн ажиллаж байна.





СЭТГЭГДЭЛ БИЧИХ