
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 31 дүгээр байранд оршин суугч Д.Түмэнжаргал гэгч өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө өөрийн дагавар хүүхэд болох долоон настай Э-г зодсон хэрэг гарсан.
Түүнд холбогдох хэргийг шүүх хурал нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхэд өчигдөр хаалттай болжээ. Шүүх бүрэлдэхүүн Д.Түмэнжаргалд таван жил зургаан сарын хугацаагаар чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тус дүүргийн прокурорын газраас түүнд хүүхдийг үл ялих зүйлээр шалтаглан зодож, танхайрч биед нь гэмтэл учруулсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ