
БНСУ болон АНУ-ын засаг захиргаа Хятадын банкуудад олон зуун сая доллар бүхий хэдэн арван данс байгааг илрүүлжээ. Тэдгээрийн эзэн нь БНАСАУ-ын залуу удирдагч Ким Чен Ун бололтой гэж өмнөдийн Chosun Ilbo сонин мэдээлэв. Шалгалтыг сүүлийн хэдэн жилийн туршид явуулсан бөгөөд дансны эзний нэр болон тэдний дугаарыг тогтоожээ. Зарим нэг дансыг Хойд Солонгосын өмнөх удирдагч Ким Чен Ир амьд сэрүүн байх үед нээсэн аж.
Өмнөд Солонгос болон АНУ-ын засаг захиргаа эдгээр дансыг хаахыг БНХАУ-д уриалсан ч Бээжин үүнийг хийхээс татгалзсан гэнэ. 2005 онд АНУ Ким Чен Ирын Banco Delta Asia банкинд буй 50 дансанд хийсэн байсан 25 сая долларыг царцаасан билээ. Үүний хариуд Умард Солонгос холын тусгалтай пуужин хөөргөж, 2006 онд анхны цөмийн туршилтаа хийсэн юм. НҮБ-ын хориг арга хэмжээ тус байгууллагад багтдаг улс, орнуудын банкуудыг Пхеньянд санхүүгийн үйлчилгээ үзүүлэхгүй байхыг шаардаж байгаа аж.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ