Мьянмарын сөрөг хүчний удирдагчаар Аун Сан Су Ки хэвээр үлдлээ

img

Мьянмарын “Үндэсний Ардчилсан Лиг” буюу сөрөг хүчний удирдагчаар одоогийн удирдагч Аунг Сан Су Ки дахин сонгогджээ.

Тэрээр өөрийн хүсэл болон улс орныхоо эв нэгдлийн төлөө хүчин зүтгэх тухайгаа ажил үүргээ хүлээн авсан цагаас эхлэн тунхагласаар ирсэн. Түүний албан тушаалд ч ард иргэд нь сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. 1990 оноос цэргийн дэглэмээр явж байгаа энэ улсын ардчилсан тогтоолцоотой болоход түүний оруулж байгаа хувь нэмэр их.

Аунг Сан Су Киг өнгөрсөн онд болсон улс төрийн их эрс шинэчлэлээр сөрөг хүчний удирдагч болохыг ард түмэн санал нэгтэйгээр дэмжсэн. Ингэснээр тэрээр Үндэсний Ардчилсан Лигийн тэргүүн болж 15 гишүүнтэй энэ томоохон сөрөг хүчнийг бий болгосон билээ. Одоо энэ улсын сөрөг хүчнийхэн 1.2 сая хүний  гишүүнчлэлд хүрсэн,  ард түмний хүчтэй дуу хоолой болж байгаа.

Ардчиллыг тунхаглахын тул өнгөрсөн оноос АНУ-тай хамтарч хөгжлийн болон эдийн засгийн шинчлэл хөтөлбөрүүд эхлүүлсэн юм.

Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ