Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус 3-р хуралдаанаар “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх” журмыг баталсан. Журмын дагуу нийслэлийн гадна зар сурталчилгааны байгууламжийг мэдээллийн болон зар сурталчилгааны байгууламж гэж ангилан самбаруудыг байршуулж хориглосон бүсийг тогтоосон юм.
Харин хориглосон бүс болон замын хөдөлгөөнд саад учруулж, жолоочийн үзэгдэх орчинд нөлөөлж буй рекламны самбаруудыг буулгахаар болсны дагуу Сүхбаатарын талбайн урд талд байршуулсан рекламны самбаруудыг буулгажээ. Цаашид журмын дагуу хориглосон бүс дэх реклам, зар сурталчилгааны самбаруудыг буулгах ажил үргэлжилнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.