ТЕГ-ын дэд даргын томилгооны асуудлаар хуралдана

img

Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь 2012 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн “Ажилд томилох тухай” 83 дугаар захирамжаараа Засгийн газрын тохируулагч агентлаг-Тагнуулын Ерөнхий газрын дэд даргыг томилсон. Ингэхдээ гүйцэтгэх ажлын мэдлэг туршлагатай байх хуулийн шаардлагыг хангаагүй хүнийг томилсон нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор иргэн Д.Ламжав Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл ирүүлжээ. Үүний дагуу Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн шалгажээ. Иргэн Д.Ламжав Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дээрх захирамж нь Үндсэн хуульд заасан “хууль дээдлэх” зарчмыг алдагдуулж, улмаар үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах  төрийн үүргийг хөсөрдүүлж байна хэмээн үзсэн байна. Энэхүү маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 20-ны өдрийн 09.30 цагаас Үндсэн хуулийн Цэцийн ордны хуралдааны танхимд болно. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

wwqwq:
Jon jon
2013-03-13
zochin:
amjuulaad zohitsuulchih bailgui dee
2013-03-12