
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эмийн сангуудад хийсэн шалгалтын хэрэгжилт, эмийн зохистой хэрэглээ ямар байгаа талаар хяналт тавихаар болжээ. Зөвхөн нийслэл хотод нийтийн үйлчилгээний 547, эмнэлгийн үйлчилгээтэй 47 эмийн сан байдаг. Эмийн сан байгуулах Монгол Улсын стандарт 52.60.2011 хоёр жилийн өмнө батлагдсан ч өнгөрсөн жил шинэчлэгдсэн юм. Эмийн сангийн хоорондох зай 500 метр буюу 5000 хүнд нэг эмийн сан үйлчлэхээр төлөвлөгдсөн байдаг. Гэвч дээрх шаардлагыг хангах эмийн сан цөөн байдаг аж. Тиймээс мэргэжлийн хяналтынхан хууль журмын дагуу шалгаж зөрчилтэй эмийн сангуудад зохих хариуцлага оногдуулах гэнэ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ