Зарим өрхийн зуухыг усан халаалттай зуухаар солино

img

Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг болсон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр  Монгол Улсын Засгийн Газраас болон нийслэлээс хэд хэдэн томоохон төсөл хөтөлбөрийг хийж хэрэгжүүлээд байгаа юм. Тухайлбал гэр хорооллын агаарын чанарыг сайжруулах хязгааралтын бүсийг гэр хорооллын гурван хэсэгт тогтоож, хязгаарлалтын бүсэд багтах айл  өрхөд боловсруулсан түлш хэрэглэх, утаагүй зуухыг хөнгөлттэй үнээр хангах  зэрэг ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлээд байгаа билээ.
Харин энэ жилийн хувьд хязгаарлалтын бүсэд байгаа айл өрхүүдэд хөнгөлттэй үнээр усан халаалттай зуух нийлүүлж эхлээд байгаа бөгөөд энэ ажлыг  нийслэлийн Агаарын чанарын алба, Цэвэр агаар сантай хамтран хэрэгжүүлэхээр  боллоо. Монгол улсын Засгийн газрын тусгай сан ”Цэвэр агаар сан”-гийн гүйцэтгэх захирал Н.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Т.Бат-Эрдэнэ нар өнөөдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд талууд утаа бага ялгаруулдаг зуухны зах зээлийг тогтвортой байдлаар хөгжүүлэхээс гадна харилцан мэдээ мэдээлэл, туршлага сургамжаа солилцож байхаар боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Harin tiim haanaas awaiin we. yadaj ter san ene ter ni haana bdgiig heleh hvn bna uu Naadahig chin ug ni awmaar l bna sh dee
2013-03-13
Urnaa:
Haanaas herhen yaj ene zuuhiig abah ve todorhoi hauag utsiig ilgeene uu
2013-03-13