Автобус компанийхантай уулзалт зохион байгууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Замын цагдаатай хамтран том оврын автобус компанийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулжээ. Энэ үеэр нийтийн тээврийн автобусны жолооч нартай холбоотой гарч байгаа хэрэг зөрчил, иргэд хэрэглэгчдийн эрх ашиг ямар зүйл дээр хохирч байгаа талаарх мэдээллээ солилцсон байна. Уг уулзалт ярилцлагын үеэр нийтийн тээврийн том оврын автобус компаниудтай холбоотой гомдол санал ихээр ирж байгаа тухай болон тус компаниудын зүгээс үйл ажиллагаанд нь учирч байгаа бэрхшээлийг сонсож автобусны жолооч нарыг чадваржуулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг сахих, маршрутын давхцал ямар байдаг зэрэг зүйл дээр ярилцсан байна. Уулзалтын төгсгөлд ШӨХТГ-ын зүгээс тус компанийн удирдлагуудад хэрэглэгч, иргэдийнхээ эрх ашгийг дээдлэх, хөдөлгөөний соёлтой байдлыг эрхэмлэхийг уриалж,том оврын автобусыг 30-аас дээш насны туршлагатай жолооч жолоодох, буудлаа албан ёсоор зарлаж байх, автобусны ариун цэвэр тэр дундаа цонхны цанталтыг арилгах зэрэг шаардлага тавьжээ. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ