Р.Миглиори тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр манай улсад айлчилна

img

УИХ-ын даргын урилгаар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын Ассамблейн ерөнхийлөгч Р.Миглиори тэргүүтэй төлөөлөгчид өнөөдрөөс эхлэн гурван хоногийн хугацаатай манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Парламентын Ассамблейн төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд УИХ-ын дарга З.Энхболдтой уулзаж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхана. Мөн УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын бүлгийн дарга М.Батчимэг, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд нартай уулзаж хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох юм байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Парламентын Ассамблейн дэд ерөнхийлөгч, Парламент дахь Хорватын бүлгийн тэргүүн Т.Пикула, Хорватын Парламентын төлөөлөгч М.Петкович, Парламентын Ассамблейн Ерөнхийлөгчийн Ажлын албаны захирал Р.Монтелла нар багтжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Unshigch:
Ene ner chin italy ner uchir Милиори gej unshigddag yum maluudaa. Toto Cutugno gedeg duuching Кутугно geh uu? Кутуньо gedeg yum omhii teneg setguulchintseree!
2013-03-13
Unshigch:
Tiim l surhii yum bol ene latin haraaliig shuugeech dee teneg maluud chin
2013-03-13
Уншигч:
Omhii maluudaa yamarch haraaliin uggui krilleer bichiheer huuli bus ug geed bh yum boliochee!!!
2013-03-13