
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос энэ сарын 19-ний мягмар гаригийн 10.00 цагт Төрийн ордны хуралдааны Б танхимд “Шинэ бүтээн байгуулалт”, “100 000 айлын орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих асуудлаар нээлттэй сонсгол хийх гэж байна.
Энэ арга хэмжээг угтан хэлэлцэх асуудалтай холбоотой санал хэлэх, мэдээлэл хийх иргэд, төрийн болон төрийн бус байгууллагынхан гуравдугаар маргаашийн дотор Өргөдлийн байнгын хорооны 265010, 261029 гэсэн утсанд холбогдож урьдчилан бүртгүүлэх ёстой аж. Хэлэлцүүлэгт Сангийн яам, Барилга хот байгуулалтын яам болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцоно.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ