Ангараг гарагт өмнө нь амьдрал байсан бололтой

img

Ангараг гарагт  ажиллаж байгаа “Кьюриосити” аппарат “ХиМин” багажийн туслалцаатайгаар Улаан нүдэн гарагийн хөрсний дээжинд анхны химийн дэлгэрэнгүй шинжилгээ хийжээ. НАСА-гийн мэргэжилтнүүдийн хэлснээр,  Ангарагийн хөрсөнд хийсэн анхны өрөмдлөгөөр “хүхэр, азот, устөрөгч, хүчилтөрөгч, фосфор, нүүрстөрөгчийн ул мөр” олдсон байна. ”Эдгээр бодис нь  ус байсан, улмаар олон сая жилийн өмнө амьдралын хэлбэр байсан байж болохын нотолгоо юм” гэж инженер Жон Грансфилд хэлсэн байна.

“Хөрсний дээжээс илэрсэн химийн бодисуудын найрлага нь гайхал төрүүлж байгаа бөгөөд бичил биетүүд үүсэх химийн энергийн эх сурвалж байсан байжээ хэмээн хэлэх боломжийг сульфат, сульфидүүдийн нэгдэл харуулж байна” гэж  мэргэжилтэн Пол Махаффи ярьжээ.

“Бичил биетүүд байсан гэх нотолгоог одоогоор бид олж мэдээгүй байгаа ч,  эрдсийн дээжид усны ул мөр байгаа нь  Ангарагт амьдралын ямар нэг хэлбэрийн нөхцөл  байжээ хэмээн ярих боломж олгож байна” гэж мэргэжилтнүүд мэдэгджээ. “Өрөмдлөг хийсэн газарт эртний давстай нуур байсныг химийн үзүүлэлтүүд харуулж байгаа ч, энэ нуур хичнээн настай, ус нь хаашаа алга болсонд бид одоогоор хариулт өгч чадахгүй” гэж эрдэмтэд ярьсан байна.

“Кьюриосити” аппарат Гейлийн царыг шинжлэн судлах зорилгоор 2012 оны наймдугаар сарын 6-нд Улаан нүдэн гарагт хүрсэн юм. Энэ аппаратыг  Ангараг гарагт дэлхийн 687 өдөр ажиллуулахаар  төлөвлөжээ.  Энэ төсөлд  НАСА 2,5 тэрбум доллар зарцуулсан байна.

С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hari garigiin hun:
erthen tiishee yvj bdag yum biluu ene darga nar utaagaa shiidej chadakhgui bol
2013-03-14
sain:
Монголын хэвллүүд Curiosity-г Сониучлагч гэж орчуулж хэвших хэрэгтэй. Орчуулгын найруулгын зохицолыг сайн анхаарах ёстой байдаг!!
2013-03-13