“Blackberry” утасны шинэ загвар худалдаанд гарна

img

Дэлхийн гар утасны зах зээлд томоохон байрь суурь эзэдэгBlackBerry” утасны шинэ загвар удахгүй худалдаанд гарах гэж байна. BlackBerry” үйдвэрлэгчдийн мэдээлж байгаагаар шинэ загварын утсыг энэ сарын 22-нд AT&T-ээр дамжуулан Америкийн зах зээлд гаргах гэнэ. Түүний дараагаар Англи, Канад улсуудад худалдаанд гарч улмаар дэлхийн зах зээлд нийлүүлж эхлэх аж. BlackBerry”-гийн шинэ загварыг Z10 гэдэг бөгөөд бүрэн мэдрэмжит дэлгэцтэй, олон үйлдэлт ухаалаг гар утас байх юм. Шинэ гар утсыг 199.99 ам.доллараар худалдаалагдах гэнэ. Одоогоор утсыг туршилтын журмаар цөөн тоогоор үйлдвэрлэсэн бөгөөд туршилтын хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авбал дэлхийн зах зээлд нийлүүлэх юм. BlackBerry” iPhone гар утас гарч иртэл эрэлт ихтэй байсан. Өнгөрсөн оноос эхлэн энэ гар утасны эрэлт багассаар өнгөрсөн арваннэгдүгээр сар гэхэд гар утасны топ тавын жагсаалтаас хасагдсан юм. Үүнд зөвхөн iPhone-оос гадна бүх төрлийн гар утасны ухаалаг буюу андройд загвар гарч ирсэн нь ихээр нөлөөлсөн. 2008 оноос өмнө BlackBerry”- утсыг америкчуудын 48 хувь нь хэрэглэдэг байсан аж. Харин энэ үзүүлэлт 2012 он гэхэд буурч нийт америкчуудын 20 хүрэхгүй хувь нь л BlackBerry” утас барих болжээ. Үлдсэн хэсэг нь ухаалаг гар утсыг сонгоцгоосон байна. Харин одоогийн шинэ загвараараа дахин хүчтэй өрсөлдөгч болох гэнэ. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochind:
Zov bicheldee bish! Bich l dee! Ooroo zov bich za
2013-03-14
duk.:
odoo yanzalchihaj, medeellee sain unshij baij bichij bai
2013-03-13
Зочин:
Зөв бичэлдээ.
2013-03-13