Ихрүүдийн мөнгийг энэ сарын 15-нд олгоно

img

Хоёр болон гурван ихэр хүүхэд улсаас нэг удаа мөнгөн тэтгэмж олгох шийдвэр гарсан билээ. Энэхүү нэг удаагийн онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмжид улсын хэмжээнд 0-4 насны 5000 гаруй хүүхэд хамрагдах юм. Улсаас нэг удаа олгодог энэхүү мөнгөн тэтгэмж авахаар хүсэлт гаргасан эцэг, эхчүүдэд мэдэгдэл олгож эхлээд байгаа бөгөөд мэдэгдлийг харьяа дүүргийн салбар банкинд авч очсоноор тэтгэмж авах боломжтой болно. Одоогоор Нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэдийн ихэр хүүхдийн мөнгийг энэ сарын 15-наас эхлэн олгож эхлэхээр болжээ. Тус дүүргийн хэмжээнд тэтгэмж авах болзол хангасан 255 иргэний хоёр ихэр хүүхэд, дөрвөн иргэний 3 ихэр хүүхдийн материал тус тус бүрдээд байгаа талаар Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн М.Амгаланбаатар мэдээллээ. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ