
Энэ бямба гаригт манай дэлхий сансрын уудам дахь бага хэмжээний солиртой зөрж өнгөрнө хэмээн одон орончид хэлж байна. Тэдний тооцоолж, олж мэдсэнээр энэ солир нь өнгөрөгч сард ОХУ-д унасан солирын хэлтэрхий хэмээн үзэж байгаа юм. Энэ солиртой зөрж өнгөрөх тухай ердөө зургаахан хоногийн өмнө мэдсэн аж.
Одон орончид тэрхүү солирын хэмжээг 140 метрийн урттай хэмээн тогтоосон юм. Солирыг 2013 ЕТ хэмээн нэрлэсэн юм. 2013 ЕТ нь манай дэлхийтэй 600 мянган километрийн холуур зөрж өнгөрнө. Энэ нь сарнаас ч ойрхон зайд ойртон ирж байгаа гэж сансрын уудмыг судлагчид онцгойлон тэмдэглэсэн байна. Ингэхдээ олон улсын цагаар 03.30 цагийн орчимд энэ үзэгдэл болох юм. Эрдэмтдийн тогтоосноор тэрхүү солир цагт 260 мянган км/ цагийн хурдтайгаар зөрөн өнгөрнө гэнэ. Энэ үеэр одон орончид солирын дүрсийг буулгаж судална гэсэн найдвар тавин ажиллаж байгаа.
Канарын аралд байрлах одон орон судлалын “Слох” төвийн эрдэмтэн Патрик Паоллучи “ Бид судлаж, шинжилж, олон талын ажиглалт хийсээр байдаг боловч, зарим жижгэвтэр солирууд бидний ажиглалтад өртөлгүйгээр дэлхийтэй ойрхон зөрсөөр байдаг” хэмээжээ.
Энэ жил сансрын уудамд солирын бороо сүүлийн жилүүдтэй харьцуулахад их байна гэдгийг судлаачид мөн тэмдэглээд байгаа.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ