Налайхын нүүрс олборлогчдыг шалгаж эхэллээ

img

Монгол Улсын шадар сайд, Уул уурхайн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нарын хамтарсан тушаалаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Налайх дүүргийн нүүрсний ордын далд уурхай /ам, цооног/-д нэгдсэн шалгалт явуулж эхэлсэн байна. Шалгалтаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй /нүүрс/ аж ахуйн нэгж, гар аргаар олборлох үйл ажиллагаа явуулж буй иргэн, нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, улсын байцаагчаас өмнө өгсөн акт, албан шаардлагын биелэлт, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилт, нөхөн сэргээлт, Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчин хүн амд үзүүлэх нөлөөлөл зэрэг чиглэлээр шалгах юм. Уг шалгалтын дүнг ирэх сарын 1-ний дотор Уул уурхайн зөвлөлд танилцуулах аж. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ