Найман настай хүү 61 настай эмгэнтэй гэрлэжээ

img

Өмнөд Африкийн найман настай хүү 61 настай эмгэнтэй гэрлэх шийдвэр гаргаснаа тэнгэрээс харж байгаа эцэг өвгөдийнхөө тавьсан шаардлага гэж тайлбарласан аж. Хүүгийн гэр бүл ч далд ертөнцийн өшөө авалтаас эмээгээд түүний гэрлэлтийг зөвшөөрчээ. Залуу хосыг Санеле Масилела, Хелен Шабангу гэдэг агаад хүүгийн 46 настай ээж Пейшенс Масилела сүйт бүсгүйд инжинд 750 орчим доллар өгч, хуримын ёслолыг нижгэр зохион байгуулахад 1500 доллар зарцуулсан байна. Сүйт хархүүгийн ээжийн өгүүлснээр бол түүнийг өвөөгийнх нь нэрээр Санеле гэж нэрлэжээ. Өвөө нь бүх амьдралынхаа туршид хуримаа хийх боломжгүй байсан аж. Тийм учраас өвөг эцэг нь зээ хүүгээ заавал хуримаа хийх ёстой шүү гэж нөгөө ертөнцөөс захисан байна. Талийгаач өвөө нь өөрт нь таалагдсан тул сүйт бүсгүйгээр Хеленыг сонгосон гэнэ. Учраа мэдэхгүй хүү нижгэр ёслолын ажиллагаанд оролцоод баяр хөөртэй үлдсэн хэдий ч ямар нэг үүрэг, хариуцлага хүлээхгүй юм. Залуу хос гэрлэлтийн баталгаанд гарын үсгээ зураагүй аж. Хуримын дараа тэд эргээд өөрсдийн өмнөх хэвийн амьдралд оржээ. Таван хүүхдийн эх Хелен Шабангу өөрийн 65 настай нөхөр Альфредын адилаар сэтгэл хангалуун үлдсэн байна. “Бидэнд ямар ч асуудал гараагүй. Гэхдээ зарим нэг хөршүүд маань гайхаж хоцорсон шүү” хэмээн сүйт бүсгүйн хууль ёсны нөхөр өгүүлэв. Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Бөөгий:
Ёстой гайхалтай юм аа. Энэ байж боломгүй зүйл байна.
2013-03-22
Элина:
Энэ бол байж болгомгүй юм.Гэхдээл энэ хүвь тавилан юм байлгуй дээ_
2013-03-14
Anonymous:
Medreleeree naadatsgaah ymaa
2013-03-14
btmn:
chi unschihsan l bgag bodvol heregtei l baij dee...
2013-03-13
bayana:
hend heregtei gej horboogiin hog oruulj bdag uam be huuhed uruu tatah geed bgaa uamuu
2013-03-13