
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьяан огцрох өргөдлөө намынхаа удирдлагуудад хүргүүлсэн тухай мэдээлэл цацагдаж буй. Тэрбээр энэ тухайгаа” Би Х.Тэмүүжингийн үүдийг сахиж ажилд ороогүй. Намыннхаа шийдвэрээр дэд сайдын албан тушаалд томилогдсон юм чинь огцрох өргөдлөө намдаа эхэлж өгсөн” гэсэн байна.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт татагдсан Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьянд холбогдох хэрэг өдгөө прокурорын хяналтад байгаа.
Сэжигтнээр татагдсан Э.Эрдэнэжамьяан МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын хэрэгтэй холбогдон эрэн сурвалжлагдаж байгаа түүний төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажлыг зогсоох хүсэлтийг Хууль зүйн дэд сайдын нэрээр Интерполын ерөнхий нарийн бичгийн даргын газарт хүргүүлсэн нь ч албан тушаалын хэргээр шалгагдах үндэслэл болсон юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ