“Цагаан уул” яруу найргийн наадмын бүртгэл эхэлжээ

img

Хүн төрөлхтний агуу их хайрын өнө мөнхийн билэгдэл Цагаан уул цэцгээр төлөөлүүлэн “Цагаан уул” залуу яруу найрагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг яруу найргийн наадмыг Монголын Залуучуудын Холбооноос энэ жил 16 дах жилдээ зохион байгуулах гэж байна. Залуу яруу найрагчдыг дэмждэг, яруу найраг сонирхогчдын хүсэн хүлээдэг энэ наадмаас олон сайхан яруу найрагчид төрөн гарсан байдаг. Хайрын шүлэг, хайрын тухай дууны үг, хайрын богино хэмжээний шүлгэн мессежны уралдаан гэсэн 3 төрлөөр зохион байгуулагддаг энэхүү наадамд оролцогчдын материалыг энэ сарын 05-25-ны дотор МЗХ-ны төв байранд болон event@myf.mn онлайн хаягаар хүлээн авахаар болжээ. Нийт дөрвөн үе шаттайгаар явагдаж шалгаруулах энэхүү наадмын тэргүүн байрын эзнийг өөрийнхөө номыг 1000 хувь үнэгүй хэвлүүлэх эрхийн бичиг хүлээж байгаа юм байна. Сонирхуулахад, наадмын анхны цомын эзнээр сэтгүүлч Ц.Оюундарь тодорч байсан бол яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Г.Мөнхцэцэг, Л.Өлзийтөгс, Г.Аюурзана, Д.Оюундэлгэр, Л.Ганзул, Д.Болдхуяг, Л.Моломжамц нар тэргүүн байрын эздээр шалгарч байжээ. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хэзээ хаана болохийн .
2013-03-27
Гэрлээ:
Урьд жилийнх нь их өргөн болдог байсан энэ жилийнх ч мөн өргөн болох байх аа
2013-03-13