Сонгуулийн "шоу" 1000 өрхийг гудамжинд гаргалаа

img

Жил жилийн хавар нийслэлийн төв талбай дээр жагсаал цуглаан хийж, өлсгөлөн зарлагсадын цуваа тасралтгүй үргэлжилсээр ирсэн. Харин энэ хаврын жагсаал цуглааны эхлэлийг “100 мянган айл орон сууц” хөтөлбөрт хамрагдсан иргэд салхийг нь хагаллаа. Зарим нэг хүмүүс тэднийг ээлжит “хаврын синдром”-д өртөгсөд хэмээн ёжилж байгаа ч тэд хэн нэгний ятгалгаар, улс төр нийгмийн эрх ашгийн төлөө бус зөвхөн өөрсдийнхөө төлөө энэхүү алхамыг хийсэн нь энэ. Тиймээс тэднийг хэн нэгэн нь ёжилж хэлэхийг эсэргүүцэж байгаагаа юуны өмнө хэлмээр байна.

Хүний амьдралын анхан шатны хэрэглээ гэвэл хоол, гутал хувцас бус, өөрийнхөө гэр оронд аятай тухтай амьдрах юм. Дэлхийн улс орнуудад иргэдийнхээ энэхүү энгийн хэрэгцээг маш ухаалгаар шийдэж, ажилтай л бол орлоготой, ямар цалин хангамжтай байна түүндээ тохирсон зээл тусламжаар орон гэрийнхээ асуудлыг шийдэж болдог. Цалингаасаа зээлээ төлөөд цаана нь сэтгэл хангалуун тайван сайхан амьдрах боломж нь нээлттэй байдаг.

Гэтэл манай улсад цалин аваад ч амьдралд хүрэлцэхгүй, дээрээс нь хот суурин газрын иргэд орон сууцтай болж, ая тухтай амьдрах хэрэгцээгээ хангах нь бүү хэл энэ асуудал нь хүсээд ч бүтэхгүй мөрөөдөл болсон гэвэл хилсдэхгүй болов уу. Мөнгөтэй, боломжтой хүмүүсийн хувьд орон сууц худалдан авахад асуудал биш байж болох ч өнөөдөр, маргаашийн төлөө амьдарч байгаа монголын дийлэнх иргэдийн хүсэл, мөрөөдөл дээр дөрөөлсөн МАН-ын эрх баригчдын өнгөрсөн оны хавар гаргасан “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хөлдөө чирлээ. Уг нь энэ хөтөлбөр төрийн албан хаагчид болон бага дунд орлогтой иргэдэд зориулан төрөөс 6 хувийн хүүтэй зээл олгож, харин иргэд барилгын компаниудтайгаа гэрээ хийж урьдчилгаа мөнгөө төлснөөр орон сууцтай болох боломж нь нээгдэх байв. Харин төрөөс хөнгөлөлтэй олгох зээлийг Төрийн банкаар дамжуулан иргэдэд олгох байсан ч энэ хөтөлбөр МАН-ын 2012 оны УИХ-ын сонгуулийн шоу гэдгээ баталж орхив. Учир нь өнгөрсөн бүхнийг үгүйсгэдэг монгол зангаар Шинэчлэлийн Засгийн газар иргэдийг орон сууцтай болгох уг хөтөлбөрийг ор тас мартаж, ингэснээр Төрийн банкнаас зээл авах гэсэн иргэдийн хүсэл, мөрөөдөл ч бүтсэнгүй. Уг хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагч болон бага дунд орлоготой 1200 гаруй иргэд ОССК, Төрийн банк-д баримт материалаа бүрдүүлж өгсөн ч эдгээр иргэдийн 200 орчим нь л орон сууцтай болж чадсан. Үлдсэн 1000 гаруй иргэд Төрийн банкнаас зээл нь бүтчих байх хэмээн итгэл тээж, барилгын компаниудтайгаа гэрээ хийж, энэ оны гуравдугаар сарын 1-нээс ирэх дөрөвдүгээр сарын 1-ний дотор үлдсэн мөнгөө төлнө хэмээн гэрээлж, захиласан байрандаа орцгоосон байна. Гэтэл шинэ Засгийн газраас ч, Төрийн банкнаас ч шийдвэр гарахгүй өнөөдрийг хүрсэн тул барилгын компаниуд үлдэгдэл мөнгөө нэхэж, тэдгээр иргэдийг орон сууцаа суллаж өгөхийг шаардаж, нэгэнт төрөөс та бүхэнд зээл олгох нь тодорхойгүй байгаа тул бид мөнгөтэй боломжтой хүндээ орон сууцнуудаа заръя хэмээн мэдэгдсэн байна.  Уг шаардлагын дагуу иргэд ирэх сарын 1-нд орон сууцаа хүлээлгэн өгөх нь мэдээж. Гэтэл “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт анх хамрагдахдаа урьдчилгаа мөнгөө төлөхийн тулд хашаа байшингаа барьцаалж, худалдаж байж мөнгө цуглуулсан иргэд одоо амьдарч байгаа орон сууцаа өгчихвол орох  орон оочих аягагүй болох дээр тулчихаад байгаа аж. Тиймээс төрдөө итгэж, орон сууцанд орох хүсэл мөрөөдлөө биелүүлэх гэж зорьсон 1000 гаруй иргэн, тэдний гэр бүл эрх баригчдын тоглоом болон үлдэж байгаа тул энэ асуудлыг холбогдох албаныхан анхааралдаа аваасай гэсэндээ тэмцэж байгаа гэдгийг тэд хэлж байна. Сүхбаатарын талбайд гурав хоногийн өмнөөс эсэргүүцлийн суулт зарласан эдгээр иргэдийн асуудлыг шийдвэрлэх эрх мэдэл бүхий нэг ч хүн ирж уулзахгүй өнөөдрийг хүрсэн тул өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн. Гэвч тэднийг өлсгөлөн зарлахад шаардагдах холбогдох албаныханы зөвшөөрөл, гарын үсэг зэргийг аваагүй байна гэсэн шалтгаанаар СБД-ийн Цагдаагийн хэлтэсээс түр хориглоод байна. Одоогоор уг хөтөлбөрөөс болж хохирсон иргэдийн төлөөлөл болсон 100 гаруй иргэд суулт зарласан ч тэд цөм ажил албатай хүмүүс тул ажлаасаа түр чөлөө авч, ээлжлэн суулт  хийж байгаа гэлээ.

П.Наран

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
MANiixnii xamgiin suuld xiisen luivar..AN bolon Ard tumniig amaar n shoroo umxuulj ueiin ued LAI blx yumaa
2013-03-15
yag zov:
sanal neg baina
2013-03-14
too barimt:
Unen yum bicheechee, 4000 hun OSSK-d materialaa ogson baidag yum, uunees ehleed 1100 orchim hund zeel ogood mongo ny duussan, odoo nemj 750 hund zeel ogch bgaa, tsaana ny 2200 orchim hun zeel avch chadahgui uldej bgaa yum
2013-03-14
hmmM:
HARIN MAN-IIN LUIVARCHDAAS HAMAAGUI DEER HUMUUS. UURSDIINHUU LUIVARCHDIIG NERLUULBEL BUR UNEMSHILTEI BNO BIZ.
2013-03-13
xaagii:
yuaag vnen svljeenii lyiwarchidnaad maniin lyawarchid ta nariig oron gergvi bolgoj tomor nvvree xaryylj baiga yum. vr xvvxed ni bolood oorsdoo ali xediin gants oroo bairand vxeldej syyxaargvi xagalyyn bolson.
2013-03-13
otgoo:
manaixan yasan xylxidyylj xanadaggvi yum be ene 100000 ailiin oron syyts xotolbor ch ter vlgeriin vrgeljlel baij.ardchilsan tor ene bvxnii vneniig xelsneeree byryytan bolno gej yu baixawde ter ved baisan noxdvvd odo ch baij l baina ted amlsnaaraa xariytslaga vvrex estoi yum bishvv.deerees zvgeer ogch baigaa mongiig bid idseneeree onoodriin iim baidald orj
2013-03-13
yag zov:
sanal neg baina
otgoo:
xezee tord garsan tvrvvnii boosnvvd jiriin irgeni amidraliig ood tataj bailaa. xeden jiliin omno irged slongost xar ajil xiij sard saya sayaaraa nogoon mongonvvd tsywj jiriin irged bayajinga aldaad ter vzegdld tun ch dyramjxan baisan deedes xadgalamj zeeliin xorshooni xyyli gegchiig sanaachilj irgediin ter ix mongiig ondor xvvteigeer osgox nereer boognvvlj awaad oorsdoo mongoo osgoj ter xorshoonyydiig daraa daraagaarni dampyyryylj xvn aminii xergeer ene vil ajillagaa togsoj mon ch olon irged xulxidyylaad nvdendee nylimastai xoxirch vldsniig sanaj baina.getel tuxain veiin ner bvxii ix xyrliin gishvvd mongoo osgood awchixsan baisan shvvde.
2013-03-13
БОЛД:
НААД АРДЧИЛСАН НАМ ЧИНЬ ДАНДАА ЛУЙВАРЧИД ЦУГЛАСАН ГАЗАР. ЭД НАР УЛС ОРОН УДИРДАНА ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ. АЛУУРЧИН ЭРДЭНЭЭ,ХУЛГАЙЧ ЭНХБОЛД, БАТТУЛГА, БАТХҮҮ ГЭЭД ДАНДАА ХУЛГАЙЧ НАР БАЙГАА БИЗ ДЭЭ. НААД УИХ- АА САЙН ХАР ДАА.
2013-03-13
hmmM:
HARIN MAN-IIN LUIVARCHDAAS HAMAAGUI DEER HUMUUS. UURSDIINHUU LUIVARCHDIIG NERLUULBEL BUR UNEMSHILTEI BNO BIZ.
golognuudee:
Tanai manai nam gej yariaa boliochee neg l mongol bj naana ni bidniig taltsuulj herelduulj hoorond bayjih gsn ulsaa hudaldsan namuudin yanhan darga nar naana ni bidniig muhuuh gsn hujaa nar bga shdee golognuudee ene setgegdel bichsen garuud zahialgat setgegdel vldeegch nar bga biz
2013-03-13
man.:
MAN bairiig zarj munguu olj ab xumuusee
2013-03-13
Zochin:
Yamar ch uneer hamaagui namaa yaluulahaar Haana ch baihgui huugui zeel amlaj bgaad sanal avah gej l hiisen yum sh dee Bichsen hayag chin buruu bna MANd gej bich Talh Ganhuyagiin has banknaas zeelee av
2013-03-13
kkkkk:
МАН ийн Монголын төрд итгэж байдаг мөн тэнэг хүмүүсээ.. Монголд төр гэж сүлжээний луйварчид шүү дээ Хувь заяатайгаа эвлэр за.
2013-03-13
lavlahmn:
Humuusee handah hayag chine buruu baina! songuuliin huuramch amlalt bolgol matriin nulimas unagaad baigaa HU namiinhan ta nariig zalilsan yum shuu dee. ta nar tom uruu ni dairsan ni deer geed baigaa bololtoi. haygaa zuv todorhoiloo!
2013-03-13