Номонд хорхойссон гурван настнууд

img

Гуравхан настай балчир үрс ном уншиж, ээж ааваасаа зөвхөн ном нэхэж “эрхэлдэг” болсон гайхам бас бахдам явдалтай Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ажиллаж явахдаа таарав. “Аймгийн тэргүүний” цолтой Гуравдугаар цэцэрлэгт БШУЯ-аас баталсан “Ном” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Цэцэрлэгийн хамт олон хүүхдийн билиг оюуныг багаас нь тэлэн хөгжүүлж, номд дуртай зөв хүн болгож төлөвшүүлэхээр зорьж, ном уншуулах тусгай хөтөлбөр гарган ажиллаж байгаа аж. Гуравдугаар цэцэрлэгт нийт 350 хүүхэд долоон бүлэгт хуваагдан хичээллэж байна. Эхний ээлжинд багш нар хүүхдүүдийн насны онцлогт тохируулан Монгол, Оросын шилдэг үлгэрүүдийг бүлгүүдэд хуваан өгч уншуулжээ. Түүний дараа үлгэрт гардаг дүрүүдийг хүүхдүүд өөрсдийн биеэр амилуулж жүжигчилсэн тоглолт бэлдэн бусад бүлгийнхээ хүүхдүүдэд үзүүлсэн юм. Гурав, дөрвөн настай хүүхдүүд ийнхүү уншсанаа дүрсэлж амилуулан, тод дуугаар бусаддаа ярьж өгөх нь тэднийг үлгэрээр дамжуулан номонд дуртай, хайртай болгох, өмнөхөөсөө илүү нээлттэй, өөртөө итгэлтэй болгож байгаа. Дээр нь хүүхэд бүрийн нуугдмал авьяасыг нээх хүртэл ач холбогдолтой хэмээн бага бүлгийн багш Р.Одонтуяа бидэнд тайлбарлаж байсан юм. Үнэхээр ч түүний ангийн 50 гаруй хүүхдүүд анх орж ирсэнээ бодвол их өөрчлөгдсөн олон жишээг бидэнд ярьсан юм. Хүүхдүүд эхлээд зурагтай номыг сонирхож үздэг ч яваандаа дээр нь харандаагаар сараачин, урж тасдаад орхидог байж. Харин өдөр бүр үлгэрийн ном үзүүлж, өөрсдөө тайлбарлан ярьж өгсөнөөр тэд өмнөө байгаа номыг зүгээр нэг зурагтай цаас биш гэдгийг ойлгон хайрлаж гамнадаг болсон байна. Нэг удаа ангийнх нь гурван настай хүү багш дээрээ эхний хуудас нь булангаараа урагдсан үлгэрийн ном барьж ирэн урагдсан хэсгийг хамтдаа наахыг хүсчээ. Хүүхдүүд номоо хайрлаж байгааг харсан багш нар үүнээс үүдэн “Хайртай номоо анагаах уу” сэдэвт долоо хоногийн аян өрнүүлж, хүүхдүүдтэйгээ нийлэн урагдаж сэмэрсэн номнуудыг нааж сэргээжээ.

Эцэг эхчүүд ч мөн хүүхдийнхээ зан төлөв, дур сонирхол нь өөрчлөгдөж байгааг анзаарч эхэлсэн байна. Мөрөн сумын иргэн Ж.Болд-Эрдэнийн гурван настай хүү Бат-Эрмүүн Т.Ганчимэг багштай дунд бүлэгт хүмүүждэг. Хүү нь намар цэцэрлэгт орохдоо тоглоомон машин, компьютер тоглоомонд сонирхолтой байсан бол одоо аав, ээжээсээ олон төрлийн үлгэрийн ном л нэхдэг болсон байна. Түүгээр барахгүй нэг орой гэртээ байгаа бүх уранхай номнуудыг цуглуулан, уранхай хуудаснуудыг нь эвлүүлж наахыг хичээж байсан тухай аав нь бахархан ярьж байсан юм.

Та бүхэнд номын гэгээ нэвт туссан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Гуравдугаар цэцэрлэгээс бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэе.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

буяндайрий:
сэргэлэн юмаа
2013-03-31
Tsagaan:
Sain saihan yumnii tuhai unshij sonsohod saihan yumaa. Ireedui jaahan ch gesen gerel gegetei boloh n gej sanagdaj bna. Tiim BAINA UU humuuseee???
2013-03-15
uyanga:
yasan setgeltei sain bagsh nar vee amjilt husey
2013-03-14
Уншаагүй:
zuragtai nom vzej l bgaa bh ene setguulch bvr nom unshuulaad buruu bichsen bna.Gehdee nom l bol nom.Huuhduud bagaasaa nomiig hairlaj surj bna gedeg bo ololt shuu
2013-03-14
zochin:
ene bol tiim baharhuushtai zuil bish,nom surah nasand ni surgahgui,2iin hoorond yagaa ch ugui zaasan bolj huuhdiig zalhaaj surah idevhgui bolgono doo
2013-03-14
НОМ л бол НОМ:
Багш нарт нь баяр хүргэе.Номын цагаан буян дэлгэрэх болтугай.Христ нь байна уу Аллах нь байна уу ном л бол ном.Ном хүнд гай болсон түүх байхгүй!
2013-03-14
suvd:
tiim bna, y e s u siin nom bna, huuhded bagaas n s h a s h n i i nom unshuulahiig horigloh heregtei. tsetserlegt shuu????????????????????????????
2013-03-14
bagsh:
skoch idehiig bas zaasan yum uu?
2013-03-14
aldart bagsh:
skoch idehiig bas zaasan yum uu?
2013-03-14
батуха:
Номын цагаан солио тусах вий дээ Насанд нь тохируулж заахгүй бол
2013-03-14
zochin:
neg haramsaltai zuil ni nom ni uran zohiol bus christiin nom baina daa, munkhiin us geed baigaa ter nom bol christiin nom doo, mongolooroo nom gargah heregtei baina daa
2013-03-14
suvd:
tiim bna, y e s u siin nom bna, huuhded bagaas n s h a s h n i i nom unshuulahiig horigloh heregtei. tsetserlegt shuu????????????????????????????
Zochin:
Bayar hurgie sain bagshtai sain huuhduud bna uuniig ni sain demjij uramshuulah heregtei shuu ta nar shuu mongoliin mini ereedui iim baih yostoi
2013-03-13
aagii:
hoorhon zolignuud ve.
2013-03-13
ШИНЭБАЯР:
ЯМАР МУНДАГ БАГШ НАР ВЭ ХОТОД ТИЙМ ЦЭЦЭРЛЭГ БАЙГАА БОЛ УУ
2013-03-13