
Улсын Их Хурлын даргын Ажлын алба, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс, НҮБ-ын Хүн амын сан хамтран хүн амын хөгжил, жендэрийн тэгш байдал, гэр бүлийн хүчирхийлэл, нөхөн үржихүйн эрүүл мэнд, ХДХВ/ДОХ, Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийн сэдвээр нийт сэтгүүлчдийн дунд шилдэг нийтлэл, телевиз, радиогийн нэвтрүүлгийн уралдааныг энэ сарын сарын 15-наас эхлэн ирэх арваннэгдүгээр сарын 25-ныг хүртэл зарлаж байгаа аж. Хүн ам, жендэрийн тэгш байдал, гэр бүлийн хүчирхийлэл, нөхөн үржихүйн эрүүл мэнд, ХДХВ/ДОХ, Мянганы хөгжлийн зорилтын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дүн, анхаарах асуудлыг олон нийтэд ил тод болгох, иргэдэд гэр бүлийн болон эрүүл мэндийн боловсрол олгоход уралдааны гол оршиж байгаа гэнэ. Мөн уралдаанд оролцуулах нийтлэл, нэвтрүүлэг нь сонин, сэтгүүлд нийтлэгдэж, радио телевизээр нэвтрүүлэн олны хүртээл болсон байх шаардалага тавьжээ.
Шагнал:
Радио: Нэгдүгээр байр 1 Өргөмжлөл, 1.000.000 төгрөг
Хоёрдугаар байр 1 Өргөмжлөл, 700.000 төгрөг
Гуравдугаар байр 1 Өргөмжлөл, 500.000 төгрөг
Телевиз: Нэгдүгээр байр 1 Өргөмжлөл, 1.000.000 төгрөг
Хоёрдугаар байр 1 Өргөмжлөл, 700.000 төгрөг
Гуравдугаар байр 1 Өргөмжлөл, 500.000 төгрөг
Сонин: Нэгдүгээр байр 1 Өргөмжлөл, 1.000.000 төгрөг
Хоёрдугаар байр 1 Өргөмжлөл, 700.000 төгрөг
Гуравдугаар байр 1 Өргөмжлөл, 500.000 төгрөг
Сэтгүүл: Нэгдүгээр байр 1 Өргөмжлөл, 1.000.000 төгрөг
Хоёрдугаар байр 1 Өргөмжлөл, 700.000 төгрөг
Гуравдугаар байр 1 Өргөмжлөл, 500.000 төгрөг
Нэмж дуулгахад, уралдаанд ирсэн бүтээлийг нэгтгэн ном болгон хэвлүүлэх юм байна. Бүтээлийг УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст гэсэн хаягаар илгээж болох гэнэ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ