
ХДХВ/ДОХ-ын халдварын таван тохиолдол зэрэг бүртгэгдсэн талаар албаны эх сурвалж бидэнд мэдээлсэн. Энэ талаар ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Уртнасангаас тодруулахад “Өнөөдрийн байдлаар манай улсад ХДХВ/ДОХ-ын халдар тээсэн гэдгийг шинжилгээгээр тогтоосон 127 тохиолдол бүртгэлтэй байгаа. Өнгөрсөн оны хувьд 27 тохиолдол бүртгэгдсэн.
Харин ХДХВ/ДОХ-ын таван тохиолдол илэрсэн гэдэг мэдээлэл надад одоогоор ирээгүй байна.
Гэхдээ одоогоор шинжилгээний шатанд яваа хүмүүс бол байгаа” гэв. Ямартай ч, албаны эх сурвалж энэхүү асуудлыг үгүйсгэж байгаа нь холбогдох хүмүүс энэ талаарх мэдээллийг нууцалж, олон нийтийг түгшээхээс сэргийлсэн бололтой.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ