Л.Бадамхорлоог ажлаас нь чөлөөлөв
Улаанбаатар хотын Нийтийн аж ахуйг сайжруулах төслийг удирдах нэгжийн захирал Л.Бадамхорлоог ажлаас чөлөөлж, түүний оронд Нэргүйн Энхболдыг томилсон байна. Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл, Улаанбаатар хотын Нийтийн аж ахуйг сайжруулах төслийг удирдах нэгжийн захирал Лхамсүрэнгийн Бадамхорлоог өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор гаргасан өргөдөл хүсэлтийнх нь дагуу ийнхүү чөлөөлжээ. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.8, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн захирамж гаргасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ