
Нутгийн хойд хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Эгь-Үүр, Идэр, Тэс, Буянт, Ерөө, Халх голын саваар 3-8 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын саваар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгаар 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 5-7 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус хүйтэн, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ