Канадын хуучин цагдаагийн гэрээс зэвсгийн агуулах олджээ

img

Канадын  хатан хааны  морьт цагдаагийн хуучин ажилтан болон түүний  гэргийг гэрээс нь галт зэвсгийн бүхэл бүтэн агуулах илэрсэнтэй холбогдуулан баривчилжээ.

Мина, гранатыг аюулгүй болгохын тулд батлан хамгаалахын мэргэжилтнүүдийг ч  дуудсан байна.

Нийтдээ 67 нэгж галт зэвсэг хураасныг Онтарио мужийн цагдаагийн газрын төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлжээ.

“Цагдаагийн ажилтан бид нар нэг дор ийм их  зэвсэг байхыг хэзээ ч харахыг хүсдэггүй. Ийм агуулахууд нь энэ зэвсгийг эрүүгийн зорилгоор хэрэглэж болох гэмт хэрэгтнүүдийн анхаарлыг татдаг юм” гэж эндхийн цагдаагийн сургагч Марио Лессард хэлсэн байна.

Түүний хэлснээс үзвэл,  Кифтийг зэвсэг хийж, өөрчидөг байсан хэмээн сэжиглэж байгаа бөгөөд юу гэвэл, түүний гэрээс суурь машины төхөөрөмж гарчээ.

2007 онд Дэвид Кифт  галт зэвсэгтэй харьцах дүрэм журмыг зөрчсөн арван удаагийн үйлдлээр хоригдох ял сонсож байсан байна. Одоо 55 настай Кифт болон түүний эхнэр Марион нарыг хууль бусаар зэвсэг хадгалж байсан нэг зуу гаруй үйлдлээр яллагдагчаар татаж болох юм. 53 настай Марион Кифтийг барьцаагаар суллаж, харин нөхрийг нь хорионд үлдээжээ.

С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ