
Энэхүү өдрийг анх 2006 оноос эхлэн Олон Улсын Бөөрний Эмч нарын холбооноос энэ өдрийг санаачлан тэмдэглэн өнгөрүүлэхийг санаачилж, дэлхийн бүх улс орнуудад уриалга гаргаж байжээ. Үүнээс хойш манай улс энэ өдрийг тав дах жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 200 гаруй оронд тэмдэглэдэг болоод байгаа аж. ЭМЯ-ны ОЭТХ-ийн дарга Д.Гончигсүрэн “Бөөрний өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр” хэрэгжиж эхлэх гэж байгааг дуулгалаа. Тэрбээр “Энэ хөтөлбөр нь батлагдсанаар улс орны түвшинд бөөрний өвчлөлийг бууруулахад жинтэй хувь нэмэр болно гэв”
Мөн энэ өдөр “Бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх орчин үеийн оношилгоо, технологийн аргууд” сэдэвт сургалт 12.00 цагт Шастины нэрэмжит эмнэлэгт болох юм. Нээлтэд Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцох бөгөөд НЭМГ, бүх ӨЭМТ, аймаг, нийслэлийн дотор болон бөөрний эмч нар тус сургалтад хамрагдана.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ