"Өнө мөнхлэй" цомгийн нээлт болно

img

Ардын язгуур урлагийн гайхамшгийг  дэлхийн олон улсад таниулж яваа "Домог" хамтлагийн морин хуурч МУСТА "Д.Шинэцог-Гени"  авьяас билгээрээ амьдруулсан яруу тансаг хуурын аялгуунуудаас бүрдсэн "Өнө мөнхлэй" хэмээх шинэ цомгоо өлгийдөн авчээ. Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат, Төрийн соёрхолт Б.Мөнхболд, Хөгжмийн найруулагч Б.Алтанхуяг, Д.Мөнхзаяа нарын бүтээлүүдээс бүрдсэн тус цомгийнхоо нээлтэнд зориулж хэвлэлийн бага хурал хийх юм. Уг хурал энэ  сарын 18-нд 12.00 цагаас  Чойномын нэрэмжит "Од" театрт болох аж. Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр цомгийнхоо дэлгэрэнгүй танилцуулгыг хийж сонирхолтой яриа өрнүүлэх гэнэ. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ