Эрчүүдийг бодвол эмэгтэйчүүд их унтах шаардлагатай гэнэ

img

Эмэгтэйчүүд шөнө илүү их унтах шаардлагатай бөгөөд  учир нь  тэдний тархи өдрийн туршид эрчүүдийнхнийг бодвол, оюуны илүү эрчимтэй  ажил хийдэг байна.  Америкийн Умард Каролина муж улсын Дьюкийн их сургуулийн сэтгэл судлаачид ийм дүгнэлт хийжээ гэж Британийн ВВС радиостанц мэдээлжээ.

“Эмэгтэй хүн эр хүнийг бодвол шөнө дунджаар 20-90 минутаар ахиу унтах шаардлагатай” гэж америкийн нойрны нэрт мэргэжилтэн профессор Майкл Бреус мөн дурдсан байна.

Өдрийн туршид эмэгтэй хүний тархи илүү эрчимтэй ажилладгийг нэн шинэ судалгаа харуулж байна. Учир нь тэд эрчүүдийг бодвол, илүү олон зорилтыг шийдвэрлэхэд хүрдэг ажээ.  Тийнхүү эмэгтэйчүүд биеийн эрч хүчээ бүрэн сэргээхийн тулд ахиу унтах шаардлагатай болдог байна.

“Нойр дутуугаас болоод эмэгтэйчүүд олон өвчинтэй болдог. Харин эрчүүд эрүүл мэндийн үүднээс дутуу нойрыг нэлээд сайн даадаг байна” гэж ВВС онцлон тэмдэглэжээ.

С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ