"Дурлалын гэмт хэрэг" нээлтээ хийнэ

img

“Absolute" pictures  болон "LVA" интэртаймэнтийн хамтын бүтээл "Дурлалын гэмт хэрэг" уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох нь. Уг киноны гол дүрд жүжигчин Д.Лхагва, МУСТА жүжигчин Б.Баттүшиг, Н.Ялалт, О.Долгор нар тогложээ. Харин киноны дуу  болох "Чи минийх" дууг “Никитон” хамтлагийн Баачка ёстой “тултал” дуулсан гэнэ.  Уг киноны зураг авалтын ажил дуусчээ. Кино багийнхан одоогоор киноныхаа эвлүүлэг болон хөгжим дуу оруулалт дээр ажиллаж байгаа ба тун удахгүй нээлтээ хийх аж. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ