Гурван охины “бэлэг”
Монголын Сагсан Бөмбөгийн холбооноос хэдхэн хоногийн өмнө Спортын төв ордонд “Хасын Хүлгүүд” болон Танан импекс компанийн “Гарьдууд” багуудын халз тулааныг зохион байгуулсан. Энэхүү халз тоглолтын үеэр шигтгээ болгон “Гурван охин” хамтлаг өөрсдийн уран бүтээлээсээ толилуулсан. Тэд энэ өдрийн сонголт нь шагай хүрсэн урт хар гэрэлтдэг даашинзтайгаар талбайн голд зогсон “Bambino”, “Hot disko” хоёр дуугаар бэлэг барьсан. Гэхдээ тэд ая дуугаараа үзэгчдэдээ бэлэг барьсан гэхээсээ илүү эрчүүдийн харцыг унагасан хэт задгай хувцаслалтаараа гайхуулсан гэмээр. Ямартаа л, уг хоёр дууг дуусахад нь С1 телевизийн “Шоу биз” нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээрээ олонд танигдсан н.Анхбаяр “Ая дуугаараа бэлэг барьсан “3 охин” хамтлагийнхандаа баярлалаа. Сая дуулж байхад нь ард нь сууж байсан эрчүүд ч азтай юм аа. Та нарын нүд баясахаар юмыг бүсгүйчүүд маань харуулсан биз дээ” хэмээн хэлээд авсан юм.









СЭТГЭГДЭЛ БИЧИХ