
Эрдэс баялаг, уул уурхайн биржээс санаачлан
“Miner & Supplier 2013” уул уурхайн ханган нийлүүлэлтийн форумыг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Өнөөдөр “Чингис” зочид буудалд энэ талаарх хурал, үзэсгэлэн эхэллээ.
Энэ удаагийн форумыг Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн Яамтай хамтарч зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газраас тус салбарт ойрын ирээдүйд баримтлах бодлого болон уул уурхайн дэвшилтэт технологи, уул уурхайн ханган нийлүүлэлтийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг асуудлыг хөндөх юм.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ