
Цөсний төрөлхийн битүүрэлтэй хорвоод мэндэлж, хүнд хагалгаанд хоёр ч удаа орсон М.Сайханбилэг хүү Монголын ард түмний сэтгэл зүтгэлээр холын Энэтхэгт очин эмчлүүлсэн билээ. Бяцхан хүү Энэтхэг улсад элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэж, эх орондоо эсэн мэнд ирсэн нь түүний төлөө сэтгэлээ чилээж, тусалж дэмжсэн олон хүний магнайг тэнийлгэж байсан цаг саяхан. Гэвч удалгүй бурхны орныг зорьж олны хүний сэтгэлийг эмзэглүүлж байна. Тиймээс хоёрхон насандаа хорвоог орхисон М.Сайханбилэг хүүгийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, Гандантэгчинлэн хийдэд өнөөдөр 18.00 цагт гэрэлт зул өргөх ёслол болох юм.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ