
Ромын тэргүүн пап ламыг нэрлэж, сар орчим эзэнгүй байсан суудлын эзнийг тодрууллаа. 16 дугаар Бенедиктийн ажлыг залгамжлахаар Аргентиний иргэн Хорхе Марио Бергольог католик шашинтны тэргүүнээр сонгосон юм. Ийнхүү тэрээр Ромын 266 дахь пап болж 1.2 сая католик шашинтныг тэргүүлэх болов. Харин түүний шашны өргөмжит нэр нь Францис пап болж байгаа юм байна. Шинэ папыг сонгохын тулд 80 нас хүрээгүй 115 кардиналын саналыг хурааж сонгожээ. Ямартай ч улаан өндөгний баяраас өмнө шинэ папыг сонгож, католик шашны тэргүүнийг ёслол төгөлдөр болголоо.
Шинэ папыг толдруулсныг зарлан Сиктинийн дуганаас цагаан саарал утаа гаргаж шинэ пап тодорсон болохыг олон нийтэд зарласан. Шинэ пап ламтан кардиналуудын сонголт явуулах бүх шаардлагыг хангасан, ариун сэтглээр шашны үйл хэргийг хөтлөн авч явах хүн хэмээн нэрлэгдэж байгаа юм.
Тэрбээр өчигдөр үдээс хойш Ватиканий Сүмийн тагтан дээрээс Гэгээн Петерийн талбайд цугласан сүсэгтэн олонтой мэндчилэхийн зэрэгцээ “Хот болон даян дэлхий” хэмээх улалмжлалт үгийг хэлсэн байна. Шинэ пап ламыг сонгож байгаа энэ баярт үйл явдалын харахаар талбайд олон мянган хүн цуглажээ. Францис ард түмэнтэй мэндчилсэний дараа 16 дугаар Бенедикттэй хувийн уулзалт хийсэн юм.
Пап Францис хэлэхдээ “Итгэл үнэмшил хүний хүчтэй байх нэгэн гол тулгуур болдог. Эдгээр зан чанар нь хүнийг байнга хүчирхэг байлгалдаг” хэмээн олон нийтэд хандан хэлсэн. Түүний өөрийгөө илэрхийлэх болон, гаргаж буй хандлагаас нь хараад бусад папууд болон олон улсын ажиглагчид нэлээд шийдэмгий нэгэн хэмээн тодорхойлоод байгаа. Түүнийг өмнөх папуудтай харьцуулахад арай илүү нийгмийн идэвтэй түүнчлэн нэлээд шийдэмгий хамба байж чадна гэсэн найдлага төрүүлээд байгаа аж. Тэрбээр өдгөө 77 настай, шашин номын хүн ч гэлээ нийгмийн сүлжээнд холбогддож тэдгээрийг идэвхтэй ашигладаг ажээ. Мөргөл үйлдэж ёслолын арга хэмжээг өндөрлүүлснийхээ дараа тэрээр өөрийн twitter хуудсаараа дамжуулан энэ тухайгаа жиргэсэн аж. Мөн католикийн сүмүүдийн хамбууд бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдож байгаа замбараагүй байдлыг тэрээр зогсоож чадна хэмээн итгэл хүлээлгэж байгаа аж.
Шинэ хамбын суудлаа хүлээн авсан учир тэрбээр удахгүй ажилдаа орж өмнөө тулгараад байгаа асуудлуудыг шийдвэрлэж эхэлнэ. Нэн түрүүнд Францис ламтаны шийдвэрлэвэл зохих асуудлын нэг бол одоо үүсээд байгаа католик болон исламын шашны хоорондын таагүй харилцаа юм. Сүүлийн жилүүдэд европт ирж суурьших ислам шашинтнууд нэмэгдсэн нь шашны үзлийг илүүтэйгээр хурцдуулах шалтгаан болоод байгаа ажээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ