Улаанбаатарт 8-10 хэм дулаан байна

img

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно.

Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруунаас баруун хойш эргэж бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Эгь-Үүр, Идэр, Тэс, Буянт, Ерөө, Халх голын саваар 3-8 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын саваар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгаар 10-15 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 8-10 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oogii:
tsag agaar bicnij byi hvnentser mal snig canagdah umaa.ocnigdriin tsag agaariin harcnig 4ooc6gradys hviten gecen garcnigtai.dotrooc n ynsnihaar dylaan gecen bcan..odoo haraad ooroo ynsn daa.dylaan hecen garcnigtai..ynsnihaar 7gradyc hviten...iim mal ajlaa oorcnilmoor
2013-03-15