А.Бат-Ялалтын гэм бурууг хэлэлцэнэ
Налайх дүүргийн банкинд хоёр сая төгрөг дээрэмдэхээр ороод банкны захирлын нөхрийг буудан амь насыг нь хохироож, таксины жолоочийг барьцаалсан хэрэгт татагдсан А.Бат-Ялалтыг өнөөдөр 10.00 цагт Цагдан хорих 461 дүгээр ангид шүүнэ.
Тэрээр өнгөрсөн 2012 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Налайх дүүрэгт орших "Хаан" банкны салбарын захирлаас мөнгө нэхэж буудан хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн саатуулагдсан юм. Түүнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-нд анхан шатны шүүхээс цаазын ял оноосон бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин анхан шатны шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ