11.00 цагт МҮЭ-ийн холбооны хүчин төгөлдөр XX их хурлыг хуралдуулах асуудлаар ҮЭ-ийн хороодын дарга нарын эрх ашгийг хамгаалах хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.30 цагт Монгол Улсад Артишок-Эрүүл мэндийн ундаа, зохицуулах үйлчилгээтэй хүнс MNS 6368:2012 батлагдаж гарсантай холбогдуулж тус стандартыг боловсруулахад оролцсон эрдэмтэн, мэргэжилтнүүд мэдээлэл хийнэ.
12.00 цагт Сэтгэл судлаач С.Зэсэнхүү төрийн удирдлагад сэтгэл зүйн салбарыг ашиглах талаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, нийслэлийн Засаг даргад өргөх бичиг барих ажээ. Энэ талаарх мэдээллийг сонирхоорой.
12.30 цагт ССАЖЯ, ТӨХ-ноос Лениний музейтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
"Зууны мэдээ" сонины “Үндэсний мэдээллийн төв”-д
10.00 цагт Нэгэн үеийн долоон уран бүтээлч бүсгүй хамтран “Хаврын урилга” яруу найргийн сонгодог үдшийг эрхэм эрчүүддээ бэлэглэх гэж байгаа талаар Хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.00 цагт Хадгаламж зээлийн хоршооны хохирогчид Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандах талаараа мэдээлэл хийнэ. Хохирогчдын хураалгасан 10 гаруй үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаанд хийсэн шалгалтын дүнг тэд задлахаар болжээ.
13.00 цагт “Даяар Монгол” хөдөлгөөнөөс гуравдугаар сарын 18-нд автопарад зохион байгуулж, Хийморийн овоог цэвэрлэх талаар мэдээлэл хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ