
Монголын сэтгэл судлаачид өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд чуулах аж. Энэ чуулганд сэтгэл судлаач мэргэжилтэй, гадаадад болон дотоодод сэтгэл судлалын чиглэлээр төгссөн мэргэжилтнүүд хүрэлцэн ирж санал бодлоо солилцох юм. Дээрх чуулганыг Сэтгэл судлалын үндэсний төв, Монгол өрх сэтгэл заслын холбоо, Сэтгэлийн Анир төв, Ухамсарт сэтгэл төв хамтран зохион байгуулж байгаа аж. Дашрамд сонирхуулахад, сэтгэл судлаачдын хэрэгцээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа цагт тэдний чадварыг өндөрсгөх нь зүйтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ