Уго Чавесыг занданшуулж чадахгүй нь

img

Уга Чавесын талыг баримтлагч олон хүн түүний цогцосыг  мавзолейд тавихыг хүсч байсан юм.

Гуравдугаар сарын 5-нд таалал төгссөн тус орны ерөнхийлөгч Уго Чавесын цогцосыг  төлөвлөж байсны дагуу занданшуулж чадахгүй болж байна гэж Венесуэлийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Николас Мадуро  мэдэгдэв.

Харин Чавесын цогцосыг занданшуулж, Ленин, Хо Ши Мин, Маозэдун нарын адил мавзолейд байрлуулна гэж өнгөрсөн долоо хоногт Мадуро амлаж байсан юм.

Гэвч Чавесын цогцосыг занданшуулах боломжгүй, яагаад гэвэл  ингэхийн тулд зайлшгүй хийх шаардлагатай тусгай бэлтгэл ажлыг  түүнийг нас бармагц хийгээгүй байна гэж Венесуэлд очсон оросын шинжээчид үзжээ.

“Орос, германы мэргэжилтнүүд Чавесыг занданшуулахаар Венесуэлд ирсэн ч, цогцосыг урьдчилан бэлтгэх хэрэгтэй байсан, харин одоо ингэх боломжгүй” гэж Мадуро хэлжээ.

Венесуэлд албан ёсны гашуудлын арга хэмжээг гуравдугаар сарын 15 хүртэл сунгасан юм. Лхагва гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн гишүүд Чавесын дурсгалыг хүндэтгэжээ.

С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
kkkkkkkkkk tegeed unshix aa bolichooch dee
2013-03-17
Зочин:
Ашгүй дээ.Дарангуйлагчийг үхсэн хойно ч гэсэн улсаас өчнөөн хөрөнгө зарцуулж байснаас хэрэгтэй зүйлдээ зарцуулсан нь дээр.
2013-03-15
МОНГОЛ:
ЭНЭ ХҮНИЙ ТУХАЙ ХАНГАЛТТАЙ МЭДЛЭЭ ОДОО БОЛОО ЮМ БИШ ҮҮ.САЛАХГҮЙ ЮМ
2013-03-15