
Хүүхдийн байхаасаа дуулах гоц авьяас нь тодорсон дуучин Т.Амина Улсын филармонийн гоцлол дуучин болжээ. Тэрбээр өнгөрсөн сарын 26-27-нд Буриадын нийслэл Улан-Үдэд жил бүр зохиогддог “Белый месяц-2013” олон улсын дуулаачдын уралдаанд улсаа төлөөлөн оролцож Гран-при хүртсэн билээ.
Ихэвчлэн Евроазийн дуучид оролцдог тус уралдаанд Япон, Польш, БНХАУ, Армен, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Якут, Татарстан, Дагестан зэрэг 32 орны дуучин оролцсон гэнэ. Дуучин бүсгүй Улсын филармонийн гоцлол дуучин болсондоо ихээхэн сэтгэл хангалуун байгаа аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ